
Чуулга уулзалтын үеэр Африкийн орнуудын лидерүүд эдийн засаг, худалдаа наймааны харилцаа холбоог бэхжүүлэх асуудлыг чухалчлан авч хэлэлцэх аж. Түүнчлэн дэд асуудлуудад бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал болон ардчилалд шилжих үйл явц, түүнийг хөгжүүлэх зэрэг багтжээ. Африкийн орнуудын чуулган ирэх наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох аж.
Б.АНХТУЯА