Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 1714 төгрөгтэй тэнцэж байна. Шинэ оны дараахан бага зэрэг өссөн ам.долларын ханш сүүлийн долоо хоног 1710 орчим төгрөг дээр тогтвортой байгаа юм. Хэдийгээр оны эхэнд ам.долларын ханш 1660 төгрөгтэй тэнцэж, харьцангуй буурсан байсан ч нэгдүгээр сарын эхний хагаст 1740 төгрөг хүртлээ нэмэгдсэн. Харин энэ сарын 15-наас хойш бага багаар буурсаар 1710 орчим төгрөгт хүрээд байгаа юм. Монголбанкы ерөнхийлөгчийн хэлснээр ам.долларын ханш цаашид буурхан хандлагатай байгаа гэнэ.
О.САР