“Хунт нуур” балет тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” балет тоглогдоно

Энэ сарын 26-ны 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тавигдах алдарт “Хунт нуур” балетын
орлого сайн үйлсийн аянд зориулагдах гэж байна.  Тодруулбал уг тоглолтын
орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “Хүүхдийн
цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь
хандивлах аж. Хандивын тоглолтонд эх орондоо түр хугацаагаар ирээд буй МУГЖ
Д.Алтанхуягаас гадна СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших тэргүүтэй УДБЭТ-ын
балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон
тоглоно.

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох гэж байна.

Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан.

Харин 2014 онд тус тайзнаа “Хунт нуур” балетын үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрд, хар хунд мөн дурлалт залуу ханхүү Зигфридэд Монголын ямар чадварлаг бүжигчид тоглохыг та бүхэн ирж үзээрэй.

Энэ тоглолтын өөр нэг онцлог бол билетийн орлогыг 100 хувь “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан хандилахад чиглэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Иймд таныг болон танай хамт олныг нэгэн үдшийг сондог урлагийн тамхимд тухлан саатахын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Жил бүрийн "Хунт нуур" балетийн тасалбар тоглолтоосоо хэдэн өдрийн өмнө дуусдаг тул та бүхэн эрт захиалаарай.

Жич: Суудлын дугаар хамаарахгүй тул, та тоглолтоос өмнө ирж өөрийн хүссэн суудлаа сонгох боломжтойг анхаарна уу.

Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
Тасалбарыг захиалах утас: 88050490, 99267022

Сайн үйлсийн төлөөх цагаан үйлс бүхэн дэлгэрч, Хүүхдийн буян заяа та бүхнийг ивээх болтугай

Зохион байгуулагч: DONATE FOR CHANGE” хандивын аян

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж