Испани салхины эрчим хүч хэрэглэгч орон болно

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Испани салхины эрчим хүч хэрэглэгч орон болно

Дэлхийн
дулааралтай холбоотойгоор аль болох байгальд ээлтэй технологийг дэлхийг
нийтээр дэмжих болсон билээ. Испани улс салхины эрчим хүчийг улс
орныхоо эрчим хүчийн үндсэн эх үүсвэрээр ашиглах болсон анхны улс болж
байна.

Тус улс өнгөрсөн 2013 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 20.9
хувийг салхины эрчим хүчээр гаргаж авсан бол 20.8 хувийг цөмийн эрчим
хүчээс гаргаж авсан байна. Үлдсэн хувиудыг нь үл сэргээгдэх нөөц буюу
нүүрс, ургамал зэргийг ашиглан гаргаж авчээ. Хэдийгээр салхины
эрчим хүч ашигласан хувь нь цөмийн эрчим хүчнийхтэй бараг тэнцүү байгаа ч
анх удаа ийм өндөр түвшинд хүрсэн тохиолдол аж.

Цаашдаа энэхүү
хувь тасралтгүй өсөн нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг
салхины эрчим хүчийг ашиглан гаргаж авахаар төлөвлөөд байгаа тухайгаа
тус улсын холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж