Монголд цахилгаан машин үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Монголд цахилгаан машин үйлдвэрлэжээ

“Цахилгаан тээвэр” компаниас өнөөдөр “Garden car” буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машин үйлдвэрлэснээ танилцууллаа.

Цахилгаанаар ажилладаг, бага оврын энэхүү автобус нь үйлчилгээний зориулалттай, тодруулбал, зуны урин дулаан цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоо худаг зэрэг задгай талбайд ашиглах боломжтой ажээ. “J-800 EV” загварын энэ автобус нь 12 аккумляторын тусламжтайгаар ажиллах бөгөөд цахилгаан хураагуурыг шөнийн цагт цэнэглэж ашиглах гэнэ. Хурдны дээд хязгаар 20 км/цаг бөгөөд 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй аж. 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах хүчин чадалтай.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр эхний ээлжинд таван ширхэг ийм автобус үйлдвэрлэсэн бөгөөд цаашид захиалгаар хийх ажээ.





Гэрэл зургийг Б.БАТМӨНХ

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж