Нөгөөтэйгүүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Говь-Алтай аймгийн нутагт дархан цаазат газрын хэмжээг багасган хамгаалалтаас гаргаж, алт олборлох тухай албан бичгийг аймгийн даргад илгээсэн нь хууль бус үйлдэл гэдгийг хэлж байна. Иргэний зориг-ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат хэлэхдээ
-Ардчилсан намынхны хувьд Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг багасгах талаар хийж буй анхны алхам энэ биш. Өмнө нь ч удаа дараа ийм болчимгүй үйлдэл гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хан-Уул дүүрэгт шинэ суурьшлын бүс бий болгох нэрээр ийм оролдлого хйисэн бол сайд Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Зайсангийнхны эрх ашгийг хамгаалах нэрээр мөн Дархан газрын хөндөх хуулийн төсөл боловсруулсан. Манай намын хувьд байгаль экологийн асуудал болоод ногоон хөгжлийг тэргүүн эгнээнд тавьдаг. Тиймээс энэ мэт бусармаг үйлдэлтэй хойшид ч шийдвэртэй тэмцэх болно гэлээ.