Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ

Усны
нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож
мөрдүүлэх тогтоол баталлаа.

Тухайлбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл
эрхэлдэг бол нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын
материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа
үйлдвэрлэгч бол ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө тус
тус төлөхөөр заажээ. Мөн энэ тогтоолд ан амьтан хамгаалах, өсгөн
үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн
баялгийг нөхөн сэргээх гэх мэт тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс
99 хувь хөнгөлөхөөр заасан байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж