Хилийн чанадаас худалдан авах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Хилийн чанадаас худалдан авах шаардлагагүй боллоо

"ТАСО" ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь 2012 онд манай улс импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойших хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай эхлүүлж олон улсын стандартын өндөр чанарын барилгын “хэв хашмал буюу пум, дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай” зэргийг үйлдвэрлэх технологийг эзэмшиж, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

ТАСО ХХК-ын үйлдвэр нь барилгын хэв хашмалтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлдвэр Монголдоо анхны хэв хашмалын засварын стандартын, бүрэн автоматчилагдсан шугамыг нээн ашиглаж, эвдэрсэн хэв хашмалыг засварлан шинэчлэх үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчид мөнгөө хэмнэх томоохон бололцоог нээж өгсөн юм. Хэв хашмалын засвартай холбоотой бүхий л асуудлыг тань ТАСО ХХК бүхэн шийдэж, цогц үйлчилгээ үзүүлэх болно.

ТАСО ХХК-ны цогц үйлчилгээний бас нэг хэсэг бол түрээс болон buy-back үйлчилгээнүүд бөгөөд хэв хашмал, дотор булан, гадна булан түрээслэн авч үйлчлүүлж болох юм байна. Дахин хэлэхэд “тай” буюу холбоос төмрийг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн импортоос оруулж ирж буй үнээс хямд үнэтэй худалдаалж байна.

ТАСО ХХК-ын үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүн импортын үнээс хямд байгаа бөгөөд хэв хашмалдаа өндөр чанартай тего хавтан ашигладаг учир зах зээл дээр эрэлт хэрэгцээ өндөртэй байна. Импортоор орж ирдэг хэв хашмалын ашиглалтын хугацаа богино байгаагийн шалтгаан нь БНСУ-ын үйлдвэрүүд хамгийн хямд хятад фанер хэв хашмалдаа ашиглан Монголын хэрэглэгчидэд хямд үнэ санал болгон борлуулж байгаатай холбоотой юм.

Мөн тусгай хийцийн хэв хашмал, дотор булан, зам гүүрийн тунелийн цутгалтанд ашиглагддаг ханч панел зэргийг захиалгаар үйлдвэрлэж, таны барилгад хэрэгцээтэй бусад бүх төрлийн бараа материалыг захиалгаар хямд үнээр нийлүүлж байна.

Эх орондоо үйлдвэрлэж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүдийг хилийн чандаас худалдан авах шаардлагагүй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж