Өнөөдөр тэдгээр тамирчдад “Хакухо сан”-гийн зүгээс бэлтгэлийн хувцас гардуулж, тэмцээнд нь амжилт хүслээ.
Арлын орныг зорих өсвөрийн сумочдын долоо нь орон нутгаас шалгарсан хүүхдүүд юм. Мөн тамирчин Б.Одхүүгээс бусад нь анх удаа “Hakuho Cup”-т ороцлохоор Японд хөл тавьж байгаа сумочид аж. Б.Одхүүгийн хувьд өмнө нь Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит тэмцээн болон “Hakuho Cup”-т нийтдээ таван удаа оролцож, 2011 оны “Hakuho Cup”-тэмцээний 11 насны ангилалд түрүүлэн, өсвөрийн ёкозуна цол хүртсэн, туршлагатай бөх юм. Монголын багийг дасгалжуулагч М.Цолмонбаяр дасгалжуулна. Түүний хэлснээр энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, БНСУ, БНХАУ-ын өсвөрийн сумочид өрсөлдөх ба зөвхөн японоос гэхэд л 500 гаруй тамирчин оролцож байгаа аж.
Монголын өсвөрийн сумочид Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Hakuho Cup” тэмцээнээс өнгөрсөн жил багаараа мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгож байна.
“Hakuho Cup”-т өрсөлдөх тамирчдын нэрс:
- А.Сосорхүү /Баянхонгор аймаг/
- Э.Баяржавхлан /Өвөрхангай аймаг/
- Ж.Базарханд /Өвөрхангай аймаг/
- Л.Мянганбаяр /Ховд аймаг/
- Б.Баянсүх /Өвөрхангай аймаг/
- А.Амарсанаа /Улаанбаатар хот/
- Б.Одхүү /Дундговь аймаг/
- Д.Ариунбаатар /Хэнтий аймаг/