“Бүрх малгай” сар шинийн гоёлыг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

“Бүрх малгай” сар шинийн гоёлыг тодорхойлно

Гайхамшигт монгол үндэсний хувцас, өв соёлоо залгамжлан үргэлжлүүлэх эрхэм зорилготой “Бүрх” ХХК нь 1999 онд булган малгайн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдсан. Одоогоор бид үндэсний болон сонгодог загварын үслэг малгай, 4 улирлын үндэсний хувцас үйлдвэрлэж байна.

Монгол үндэсний хувцас зөвхөн тухайн хүнд зориулагдан цор ганц хувь үйлдвэрлэгддэг, үнэ цэнэтэй, өвөрмөц соёл билээ. Үндэсний хувцас монголчуудын эдийн соёлын нийтлэг шинжийг бусад ард түмэнээс нэлээд хүчтэй ялгаруулан, тодорхой харуулахын хамт, монгол ястангуудын хоорондын ялгааг ч мэдэгдэхүйц илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, үндэстэн, ястны соёлын өвөрмөц байдлыг илэрхийлэх, шинжилгээний хэрэглэгдэхүүн юм.

Монгол малгай нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, амьдралын үндсэн сурвалж болсон нүүдэлчин ахуйн онцлогийг тусгасан хувцасны нэг юм. Бид эрэгтэйчүүдийнх, эмэгтэйчүүдийнх, хүүхдийнх, мөн ердийн, гоёлын гэхчлэн давтагдашгүй загвар, дизайнаар үйлдвэрлэдэг бөгөөд гар урлал, бүтээгдэхүүний чанар, ур хийцийг эрхэм зорилго болгон 14 жил ажилласан туршлагатай.

Бидний урласан үндэсний хувцас, малгайгаар улс төрчид, урлаг соёлын ододоос эхлэн найман настай балчираа наян настан буурал хүртэлх бүх монголчууд гоёдог.

Манай нэрийн барааны “БҮРХ МАЛГАЙ” дэлгүүр Сансарын шинэ нүхэн гарцны зүүн талд байрладаг бөгөөд та манай дэлгүүрээс өөртөө тохирох малгай, үндэсний хувцасаа шууд сонгон авах боломжтой ба захиалан хийлгэсэн ч болно.

Утас: 453187, 99115027, 99105027



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж