– Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай буурлуудаа /оршин суугаа газар нь/ ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.
– Өргөмжлөлийг үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн төлөөлөл, хэн ч гэсэн хаанаас ч и-мэйл болон утсаар холбогдож эсвэл манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг, хот, сум, дүүрэгт суугаа аав, ээждээ гардуулуулах боломжтой.
– Улаанбаатар хотод байгаа Ачлалт аав ээжид манай төвийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөд Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчдэд тухайн газрын сум, багийн удирдлагаар дамжуулан гардуулагдана.
Өргөмжлөл нь:
- А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
- “АЧЛАЛТ ЭЭЖ”, “АЧЛАЛТ ААВ” тэмдэг, үнэмлэх
Өргөмжлөлийг дагалдаж:
- Найман тахилт алд цэнхэр хадаг
- “Баян Намсрай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
- Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
Цаг тооны бичиг /зурхайн хуанли/ - Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцгийн баглаа/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/
Бүрдүүлэх материал:
- “АЧЛАЛТ ЭЭЖ”, “АЧЛАЛТ ААВ”-д өргөмжлөх хүсэлтээ medee99@yahoo.com мэйлээр илгээж болно.
- Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх /мэйлээр илгээж болно/
Бүртгэлийн хугацаа:
- Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2014 оны 1-р сарын 10-наас – 2014 оны 1-р сарын 29 хүртэл.
- Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 1-р сарын 10-наас – 2014 оны 1-р сарын 21 хүртэл.
Материалыг Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн ард Сүхбаатар дүүргийн байрны эсрэг талд “Цэцээ гүн” байрны 200 тоот, “Цогц Харилцаа Төв” ТББ гэсэн хаягаар хүлээн авна.