
Гималайн оронд болж байгаа улс төрийн хямралын улмаас өөрсдийн иргэдийг тийшээ очихгүй байхыг АНУ сануулж байна. Байнгын эсэргүүцэл, улс төрийн тогтворгүй байдал нь ямар ч үед хүчирхийлэл гаргаж магадгүй гэж Төрийн департамент мэдэгджээ.
Одоо Балбад маоистуудын Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн жагсаал эсэргүүцэл гарч байна. Эсэргүүцэл цагдаа нартай мөргөлдөөнд хүргэж байгаа ч жуулчдаас хэлмэгдсэн хүн байхгүй. Гэхдээ бүх нийтийн ажил хаялтын улмаас тус орны тээвэрт саатал гарч буудал ба зоогийн газрууд хаагдаж байна.