
Венесуэлийн сөрөг телевизийн хувьцааны хяналтын багцын эзэн Гильермо Залоэйга баривчлагдахгүйн тулд тус орныг орхин гарсан байна. Тэр хаана орогнох болсноо хэлээгүй бөгөөд Венесуэлийг орхин гарсан «Globovision» телевизийн хоёр дахь эзэн нь болжээ.
Хувьцааны бага хэсгийг атгадаг түүний хамсаатан Калифорни мужид байхад нь мөрдөн мөшгөлт эхэлсэн мэдээ ирээд тэнд тэр үлдсэн юм.
Өөрийн телевизээ энэ бүх саад бэрхшээлийн дараа үлдэн ажиллана гэдэгт тэр найдаж байна. Гэхдээ ерөнхийлөгч Уго Чавестай сөргөлдөх нь сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаалгах аюултай.