Морин жилийн Монгол загварууд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Морин жилийн Монгол загварууд худалдаанд гарлаа

Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй…
 


Монгол түмэн хахир хатуу өвлийг даван энх улирлыг угтаж буй сар шинийн баяраа айл хотлоороо ам бүлээрээ өв уламжлалаа хүндэтгэн тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ.

Монгол түмнийхээ өв уламжлал, соёлыг дээдлэгч  “Говь” ХК  XVII Жарны Ялгуусан хэмээх Модон морь жилийн цагаан сарын баярт зориулсан шинэ загваруудаа худалдаанд гарлаа.

Үндэсний дээл хувцасны хэв шинжийг агуулсан сүлжмэл, нэхмэл Монгол дээл, цамц, хантааз, хүрэм, ууж, загварын дээл гээд үндэсний хувцсаа дээдлэн өмсдөг хүн бүрт зориулсан шинэхэн загваруудаас сонголтоо хийн Морин жилээ Монгол хувцсаараа угтаарай.

Мөн эрхэм хэрэглэгч танд Говь салоны уран үйлчид 100% ноолууран драпаар үндэсний дээл хувцасыг богино хугацаанд чанартай урлаж өгч байна. Та зөвхөн захиалахад л болно.

Өв соёлоо дээдэлдэг “Говь” ХК хамт олон Монгол түмнийхээ уламжлалт баярыг тохиолдуулан классик загварын эрэгтэй эмэгтэй цамц, майк, жилет, сүлжмэл малгай ороолт, савхин бээлий зэргийг 20% хямдруулаад зогсохгүй нэхмэл ороолт 2-ыг худалдан авбал нэг нь 30%-аар, 3-ыг худалдан авбал нэг нь 50%-аар, 4-ийг худалдан авбал мөн нэг бүтээгдэхүүний 70% хямдруулан авах боломжтой багцын худалдаа зарлажээ.

Үүнээс гадна ноолууран дээлтэйгээ хослуулан авсан бүсээ 50%, дангаар авсан бүсээ ,30%-аар хямдруулан авах боломжийг олгож байна. Таны худалдан авсан бүрх малгай, дээл, бүс бүрт зариулалтын хайрцаг бэлэглэж үндэсний хувцсаа зөв хадгалахыг уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж