Жиргээ ч өдөр бүр өнгө өнгөөр солонгордог уламжлалын дагуу бас л хэд хэдэн янзаар туяарав. Хамгийн онцлох жиргээ нь Ерөнхий сайдын насан баяр байлаа. Өнгөрсөн даваа гариг буюу нэгдүгээр сарын 20-нд төрсөн өдөр нь тохиосон Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань аминчхан хүслээ шивнэж, бялуун дээрх лаагаа үлээжээ. Гартаа улаан сарнай атгасан, хүслийн лаагаа үлээж зогсоо Ерөнхий сайдын зураг Твиттер ертөнцийн энэ өдрийн чимэг байв. Чухам яагаад олны анхаарлыг татсан нь харин Ерөнхий сайдын “өөрөө ч мэддэггүй” хүргэн дүү, дуулианы эзэн Г.Дэнзэнтэй холбоотой байв. Тэрхүү зурагт ахынхаа төрсөн өдөрт зочилсон Дэнзэнгийн дүрс гарсан нь жиргээчдийн “хорхой”-г хүргэв бололтой.
Энэ талаар жиргээчид,
-Пинсаан@Altansaikhan. "Гайхал" Дэнзэнг хардаа. Байдгаараа баярлаж байгаа бололтой хөөрхөн хүү юмаа нээрээ…
-codename mobius @codename_mobius. Хуягаад хургэн орсон уу бур
-G.Denzen @DenzenGov. ineej bui hunii buruu ni youn bilee gej
-Сэлэм Баатар @Baatarkhuu8. залуу хүнийг яах гэж ингэж байдаг юмб дээ. харин ч урам өгөх хэрэгтэй биздээ. хэхэ
-idergovi @idergovi. долоогчийн ажил чинь амжилттай явна өшөө их долоогоорой гээд үү
Сар шинийн баяр ойртсон болоод ч тэр үү, жиргээнд хэвийн боов, бууз, ууц, өвчүү гэх үгнүүд ихээр ашиглагдах болж. Бүр зарим жиргээчид бууз манаачдын зургийг хүртэл шэйрлэсэн байх. Буузаа хөлдөөхийн тулд байрны гадаа талбайд бууз манагчтайгаар хөлдөөж эхэлсэн гэнэ шүү, цаана чинь.
-enkhbatu @enkhbatu1723h
Шинэ хэлц үгс: Бууз манах хүү, Хүргэн хүү хүчтэй, Хөлдөөтөл бууз манах чадалтай .
Энэ өдрийн онцлох жиргээний нэг мөн л сар шинийн баяртай холбоотой. УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудастаа идээний ааруул бэлгэнд авсан талаараа жиргэжээ. Харин үүнийг нь жиргээчид гоочилж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихийг сануулсан байсан юм. Даргад өгсөн ааруулыг жиргээчид “авлига” гэж тодорхойлсон шүү. УИХ-ын дарга жиргээндээ, Zandaakhuu Enkhbold@enkhboldz. “Архангайчууд цагаан сарын идээгээ ааруулаар засдаг болжээ. ЗД-аас тавгийн идээнийхээ ааруулаа бэлгэнд авлаа” гэжээ. Харин энэ талаар жиргээчид,
-О.Мөнхбаяр @munkhiin_bayar. Хөрөнгө оруулгын мэдүүлгэндээ мэдүүлээрэй. Ийм зүйлийг ч хүртэл мэдүүлэх ёстой гэж заасан байдгийм байна лээ.
-Х.АРИУНБАЯР @iAriuka. @enkhboldz Ялгаж байгаамуу? Хотын бид нар аав ээжийнхээ тавгийг өөрсдөө хийсэн хэвийн боовоороо засаж өгдөг юм билүү хэхэ
-mongol @mongolianbulls. @enkhboldz Belgee hurungu orolgiin meduulegtee tusgahaa martav. Tusgah yumaa tusgalgui martdag humuus baigaa shuu.
-bayarsaihan Sansar @04lWater. Худалдаж авсан Хэвийн боовоо өөр хэн нэгэнд Бэлэглэчихгүй юу Ааруутай болцынмчинь яадын
-Sainaa @3s2020. цагаан сараа тэмдэглэж чадахгуй ядуус гадуур их байна даа, дарга нарт бэлэг ихэсч ядууст дарамт ихэсч дээ
-sanchir @sanchir_b. ulsiin munguur l avsan bhdaa ug baraanii une ni huduuriin hulsnii dood unees ih bitgii l bgaasai…. Avilgal bolno shuu
-Б.БАТЗАЯА @Batzaya99. Одоо ингээд томцуул ааруулны араас хошуурах биз. Маркетинг яваад байгаа юм биш үү? 🙂
Жиргээний өчигдрийн онцлохуудыг нэрлэлээ. Харин энэ өдөр жиргээчид юуг онцлох бол.