Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар хөдөөгийн ард иргэд телевизийн нэвтрүүлэг үзэж чадахгүй байдалд хүрч, мэдээллээс хоцорч эхэлсэн. Энэ асуудал нь Харилцаа холбооны газраас техникийн шинэчлэл зохицуулалт хийсэнтэй холбоотойгоор өмнө нь ашиглаж байсан сансрын Си зурвасаас Кей зурваст шилжсэнээр хөдөөгийн иргэд мэдээллээс алслагдах нөхцөл байдал үүсээд байгаа. Гэхдээ шинээр антенн авсан 30 гаруй мянган айл өрх телевизээс мэдээлэл авч байна.
Харин хуучин тавган антеннтай 60 гаруй мянган малчин өрх яаж мэдээлэл авах учраа олохгүй байгаа гэнэ. Учир нь зуданд хамаг малаа барсан малчид 200 гаруй мянгаар дахин шинэ антенн авч дийлэхгүй байдал үүсээд байгаа аж. Өнгөрсөн сард энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад тавдугаар сарын 27-ноос хөдөөгийн иргэд ямар ч мэдээлэл авах боломжгүй болох гэж байна, энэ асуудалд ерөнхий сайд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар асуулга тавьсан. Мөн малчид 240 мянгаар шинэ антенн авч дийлэхгүй, үүнийг бага зардлаар шийдэх боломж, гарц хайх зэргийг асуусан. Үүний хариуд хөдөө орон нутагт амьдарч байгаа оршин суугчид 200 гаруй мянга бус 24 мянган төгрөгөөр нэмэлт төхөөрөмж худалдан аваад хуучин хэрэглэж байсан антеннаар телевиз үзэх боломж нээгдсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Харин хөдөөгийн иргэд энэ талаар өнөөг хүртэл мэдээлэл багатай байгаа улмаас мэдээллээс хоцорч байгаа гэнэ. Тэгэхээр орон нутагт оршин сууж байгаа нийт иргэдэд хуучин хэрэглэж байсан тавган антенндаа 24 мянган төгрөгөөр нэмэлт төхөөрөмж худалдан авч суулгаад телевизийн 18 сувгийг үзэх боломжтой гэдгийг бид дахин мэдээлж байна.