Аваргын зөвлөгөө сайдыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Аваргын зөвлөгөө сайдыг сандаргав

УИХ-д Б.Бат-Эрдэнэ гэх монгол бөхийн нэгэн аварга бий. Гүндүүгүй нь дэндсэн гэмээр аварга ямар ч цаг үед байр сууринаасаа ухардаггүйгээрээ тууштай улстөрчийн тоонд багтсаар ирсэн.

Тэрээр өмнөх парламентын үед Оюутолгойн гэрээг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах ёстой гэх байр суурь баримталж намынхаа удирдлагуудад ад шоо үзэгдэж явсан бол одоо ч энэ үзлээ эрх баригч намынханд сануулж байна. Харин түүний сануулга зөвлөгөөнд зарим нэг сайд сандарч “Газар шорооныхоо төлөө үхэн үхтлээ зүтгэнэ” гэх амлалт өгөөд авлаа. Эл амлалтыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр өглөө. Уг нь тэрээр өнгөрсөн парламентын үед цөөнхийн бүлгийн гишүүн байхдаа “МАН-ынхан та нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой. Сайжруулахгүй бол сайд Д.Зоригтыг чинь огцруулна” хэмээн адарч бүр огцруулах төсөл өргөн мэдүүлж явсан удаа ч бий. Харамсалтай нь, сайд болсноосоо хойш Н.Батбаяр гэх улстөрчийн байр суурь өөрчлөгдсөн. Гэхдээ аварга мартсаныг нь сануулсан болохоор эрх биш хэлсэндээ хүрэхийн төлөө зүтгэх байлгүй дээ гэж найдъя.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж