Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуух гишүүдийн нэрсийг авах үед Х.Болорчулуун гишүүн гараа өргөсөн гэнэ. Гэвч тус Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, мөн хуулийн зөвлөх нь хараагүй тул асуулт асуух гишүүдийн нэрсэд нэрийг нь оруулаагүй байв. Үүнээс болж ширүүхэн хэрүүл өрнөөд авав.
Х.Болорчулуун гишүүнийг гараа өргөсөн гэж С.Бямбацогт гишүүн гэрч нь болж мэдүүлээд ч асуулт тавих эрх авч чадаагүйдээ шаралхсан уу, тэрээр “Б.Гарамгайбаатараа, чи УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Чам шиг нөхөр Эдийн засгийн байнгын хороог удирдаж чаддаггүй л байхгүй юу” гэх хор шар малтсан үг чулуудаж, Б.Гарамгайбаатар гишүүн ч бууж өгсөнгүй “Х.Болорчулуунаа чи ажлын хэсгээ удирдаж чадахгүй байж ийм юм ярихгүй шүү. Би чам шиг гурилын наймаа хийгээгүй. Чам шиг юм яривал ч ярина” гэх хариу барьж, нэлээд авалцсан юм.
Хэрвээ энэ хэрүүлийг зогсоох үгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Байнгын хорооны даргад хандаж хэлээгүй болчиг хэн хэнийхээ мууг дуудалцаж, нэг их сайхан харагдахгүй л байлаа даа.