Төмөрлөгийн үйлдвэрт гишүүн сонгоно

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Төмөрлөгийн үйлдвэрт гишүүн сонгоно

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТУЗ-дөө хараат бус гишүүн сонгоно

20
гаруй жилийн түүхтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн тухай хуулийн
дагуу ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгох гэж байна. Хараат бус гишүүний
сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд ирэх сарын
10-ныг хүртэл материалыг хүлээн авах талаар Төрийн өмчийн хорооноос
мэдээллээ. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллахад нөлөөтэй
хараат бус гишүүнээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ямар нэгэн албан
тушаал эрхэлдэггүй, хяналтын багц эзэмшдэггүй, ял шийтгэл эдэлж
байгаагүй, хамгийн гол нь металлургийн салбарт туршлагатай хүнийг сонгох
юм байна. Мөн компанийн засаглалын сургалтанд суусан байх шаардлагыг
тавих ажээ.

Ийнхүү жилдээ 121.7 мянган тонн хаягдал хар төмөрлөг
хайлуулж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэж, түүгээрээ 100 мянган тонн
цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай улсын төмөрлөгийн
салбарт чухал байр суурь эзэлдэг тус ТӨХК төлөөлөн удирдах зөвлөлдөө
компани, эрх мэдэл бүхий төрийн байгууллагуудаас хараат бус гишүүнийг
сонгон шалгаруулж, томилохоор болжээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж