УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Үүний дараа Эрдэнэсийн сангийн 2014 оны орлого, зарлагын төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон юм. Эл асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагатай тул хуралдаан хаалттай горимд шилжээд байна.
Г.ДАРЬ