Сар шинэ болох гэж байгаа энэ өдрүүдэд орон байрны болон ууцны хулгай нилээдгүй гардаг. Харин энэ удаад айлын гэрээс олон тооны ууцыг бүлэглэн хулгайлсныг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгаа ажээ. БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 11-261 тоотод энэ сарын 20-21-нд шилжих шөнө тус дүүргийн 10-р хороонд орших суух З нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан есөн ширхэг ууцыг хулгайлжээ. Одоогоор энэ хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.
Мөн баярын өдрүүдэд ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, хялбар аргаар олз олохыг хүсэгчдэд эд хөрөнгөө алдахаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.БҮҮВЭЙ