
Есөн сарын нэгэнтэй холбоотой хотын хөдөлгөөн нэмэгдэж мөн дагаад урлагийн хувьд ч хөл хөдөлгөөнөө нэмдэг жамтай. Харин есөн сарын нэгнийг өнгөрөөгөөд жаахан намжиж байтал жил бүр хүмүүсийн хүсэн хүлээдэг баяр болох шинэ он ойртож олон төрлийн тоглолт зохиож үзэгч олон ч уйдах завгүй тоглолт хэсч баяраа тэмдэглэнэ.
Сайн муугаараа дуудуулан дуудуулан өөрсдийн хийсэн бүтээлээ тууривсаар хэл амны бай байнга болж байдаг тэдэнд амрах цаг бас хэрэгтэй нь дамжиггүй. Урлагийн ажил гэдэг зүйлийн онцлог нь энэ үү гэлтэй. Хүмүүсийн хараанд өртөж зарим нэг нь сайн үлгэр жишээ байдаг бол зарим нь олны танил нэрэндээ бардаж энэ тэрүүгээр би од гэж дэвнэ.
Гэсэн хэдий ч сайн муу чансаагаараа тэд өөрсдийгөө үнэлэн энэ тэнд уригдаж залагдан өөрсдийн бүтээлээ туурвисаар ард түмэндээ үйлчилсээр шинэ оноо угтуулдаг өрөвдөлтэй хүмүүс. Тэгвэл одоо тэдний завгүй үе өнгөрч амьсгаа авав бололтой. Чимээгүйхэн амарч, хэвлэл мэдээллийн хуудснаа хийсэн бүтээснээрээ залрахаа больжээ.
Тэдний сезон гэтэл ганц шинэ оны баяр биш ээ. Тэдний амралт одоо дохиож байгаа хэдий ч тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяруудыг угтуулан олон уран бүтээлээрээ та бидэнтэй мэндчилэх нь мэдээж хэрэг.
Хоёр сар гаруй хугацаанд “амралтаа” авч хэсэг хугацаанд амарсаныхаа эцэст тэд хавар болох олон баярыг угтуулан олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа болов уу. Урлагийнхныг амас хийх зуур хот тэр чигтээ ирж буй үндэснийхээ том баярыг өнгөрүүлхээр энд тэндэхийн худалдааны төвөөр хэсч баярын бэлтгэлээ хийж буй.
Унтах ч завгүй ажилласан урлагийнхан “нойрслоо”.