Газрын тосны хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар цаг хугацаандаа хэлэлцэж чадахгүй хойшлуулж байгаад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд бараг жилийн нүүр үзэх шахаж байхад УИХ хариуцлагагүй хандаж байна гэлээ. Үүнтэй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга мөн санал нэг байгаагаа онцлоод, энэ асуудалд ажлын хэсэг хариуцлагатай хандахыг сануулснаар хоёр дахь асуудлыг хэлэлцсэн юм. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Тодруулбал, алтанд ногдох татварыг 2.5 хувь болгохтой холбоотой зохицуулалт энэхүү хуулийн төсөлд багтаад байгаа юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.