Сар шинийн барилдааны хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдааны хуваарь гарчээ

Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь гарчээ.

1. Өсвөр бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт:

Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.


2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан

Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт:

Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 25-ны 14 цагт:

Бүртгэл 1 дүгээр сарын 25-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 26-ны 14 цагт:

Бүртгэл 1 дүгээр сарын 26-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 30-ны 14 цагт:

Бүртгэл 1 дүгээр сарын 29, 30-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж