УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 13.00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ынгишүүн С.Баярцогт нарын өргөн барьсан УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэх байсан юм.
Байнгын хорооны харьяа ажлын хэсэг хуралдахаар болсон учраас ийнхүү Байнгын хорооны хурал хойшилжээ.
Ш.ОЧ