“Чапи&Суурь” хамтлаг бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

“Чапи&Суурь” хамтлаг бүл нэмлээ

Пароди буюу элэглэх урлаг эмэгтэй гишүүнээр бүл нэмсэн тухай бид урьд нь мэдээлж байсан билээ.

Монголын элэглэлийн урлагийг “нуруун дээрээ” үүрч яваа элэглэлийн урлагийн томоохон төлөөлөл болсон “Чапи & Суурь” хамлагийнхан эмэгтэй гишүүнээр бүл нэмээд тун ч баяртай байгаа гэнэ шүү.

Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Д.Мөнх-Од нь Ч.Ану, Б.Маралжингоо, С.Наран зэрэг авъяаслаг уран бүтээлчдийг тун ч чадварлаг дууриан дуулах бөгөөд элгэлдэг гэнэ лээ.

Хэдийгээр хошин урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй нилээд олон продакшинуудаас түүнд санал тавиад байсан ч тэрээр Чапи, Суурь ах нартайгаа  элэглэлийн урлагийн төлөө зүтгэхээр шийджээ.

Уншигч нартаа сонирхуулхад тун удахгүй Пароди урлагийн уран бүтээлчид нэгдэн хоёрдугаар сарын сүүлээр томоохон тоглолт хийхээр зэхээд байгаа бөгөөд шинэхэн элэглэгч Д.Мөнх-Од анх удаа тайзнаа өөрийгөө танилцуулах ажээ.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж