Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Манай оронд өнгөрсөн жилээс нилээд олон дэлхийн одод газардаад буцсан билээ. Энэ цуваа тасрахгүй үргэжилсээр.

Энэ удаад хамтлаг дуучин бус дэлхийн алдартай Хип хоп бүжигчин ирэх гэж байгаа ажээ. “Эйм фор революшн” буюу Aim for revolution-Aim4R” студийнхэн бүжиг сонирхогч залуусдаа зориулан нэгэн гэнэтийн бэлэг барьж байгаа нь энэ юм.

Shaadow Sefiroth гэх бүжигчинг дэлхийд мэдэхгүй хүн гэж цөөхөн гэнэ шүү. Бүжгийн чиглэлээр хичээллэдэг бүжиг сонирходог залуус маань ч андахгүй. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялан, бүжиг сонирхогчидод хичээл зааж байгаа бөгөөд өнгөрсөн жил Европын холбооны улсуудаар аялан сургалтаа явуулсан байна. Тэрээр одоогоор арлын Япон улсад байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-нд Монголд буух нь ээ.

Shaadow Sefiroth нь Монголд дөрвөн өдрийн хөтөлбөртэй зочилж, Аймар бүжгийн студид бүжгийн хичээлээ хоёрдугаар сарын 1,2-нд заах бол хоёрдугаар сарын 3-нд “You be the one” хэмээх бүжгийн тулааныг шүүх юм. Уг тулааны үеэр тэрээр өөрөө бүжиглэн, сонирхолтой олон үзүүлбэрийг өөрийн биеэр бүжиг сонирхогчиддоо хүргэх ажээ. 

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж