
Г.Батмагнай нь дунд сургуулийн 9-р ангийн сурагч бөгөөд тэрээр шатаж байгаа гэрээс зургаа, дөрөв, нэг настай гурван хүүхдийн амийг аварчээ. 14 настай С.Батбуян галын аюулд олон хүний амь нас, эд хөрөнгө шатаж үрэгдэхээс сэргийлж овсгоо самбаа гаргасны учир, Завхан аймгийн Улиастай сумын хэсгийн төлөөлөгч Э.Дашдаваа галын аюулаас хүний амь насыг аварсан учраас тус тус шагнуулж байна.
Б.Саранчимэг нь 3 настай бөгөөд, мөн галын аюулаас дүүгээ аварч, УИХ-ын гишүүн Ч.Улаан усны аюулаас нэг айлын гурван хүүхдийн амь насыг аварч “Шударга журам” медалийн эзэд болцгоолоо.