Хар тамхины асуудлаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хар тамхины асуудлаар зөвлөлдөж байна

МУХАҮТ-ын хурлын танхимд өнөөдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон  ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны төлөөлөгчид оролцсон хамтын ажиллагааны зөвлөгөөн болж байна.
Зөвөлгөөнд Байгаль орчин, аялал, жуулчлал, Эрүүл мэндийн яам, шүүх, прокурор, цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гааль, мэргэжлийн хяналт, шүүхийн шинжилгээ, гадаадын харъяатын асуудал эрхэлсэн байгуулагууд болон  ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны төлөөлөгчид оролцож байгаа аж.
Эн үеэр “Монгол Улс дахь, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтйн өнөөгийн нөхцөл байдал”, “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Монгол Улсын хилээр мансууруулах, сэтгэцэт нөлөөтэй, бодис, тэдгээрийн түүхий эдийг нэвтэрүүлэхэд тавьж буй хяналт, өнөөгийн байдал”, “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулах нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, харилцан санал солилцож байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж