Хөнгөн атлетикийн холбоо тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн холбоо тэргүүлэв

Монголын тамирчдын єдрийг угтсан нэг сарын аяны хvрээнд спортын холбоодын дунд урлагийн vзлэгийг энэ сарын 17-ны єдєр амжилттай зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас Монголын тамирчдын єдрийг тохиолдуулан зарласан урлагийн vзлэгт спортын 13 холбоод оролцон багийн мэндчилгээ, гоцлол дуу, бvжиг, хоршил дуу гэсэн дєрвєн тєрлєєр авьяас билгээ сорьсон юм.

Спортын холбоодын дунд зохион байгуулагдсан урлагийн vзлэгийг Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн Д.Ухнаа шvvн явуулсан бєгєєд багийн нийлбэр дvнгээр Монголын Хєнгєн атлетикийн баг аваргаар тодорч, удаах байранд Аялал жуулчлалын холбоо, Гимнастикийн холбоод тус тус шалгарлаа. Монголын тамирчдын єдрийг жил бvрийн зургадугаар сарын 25-нд тэмдэглэн єнгєрvvлдэг бєгєєд спорт холбоодын шилдэг гоцлол дуу, багийн мэндчилгээ, бvжиг, хоршил дуучдыг нэгдсэн Гала концерт тоглолтод оролцох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж