“Эрүүл хүнс” өдөрлөгийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

“Эрүүл хүнс” өдөрлөгийг нээлээ

“Наран фүүдс”, “Наран март”, “Интер кюзин”, “Наран эло” компаниуд хамтран өнөөдөр“Далайн гаралтай бүтээгдэхүүн ба Эрүүл хүнс” сэдэвт өдөрлөгийг нээлээ. Энэ үеэр хэрэглэгчдэд далайн гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулж,  Тайландад мэргэшсэн тогооч нар загас, арваалж зэрэг далайн амьтдаар хэрхэн амттай хоол хийж болдог аргачлалыг эзэгтэй нарт зааж  байгаа юм. Түүнчлэн “Наран фүүдс” компанийхан эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулж байгаа юм. Мөн хэрэглэгчийнхээ цаг завыг хэмнэх үүднээс “Наран эло” компанийхан “Master cook” брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж,  худалдан авсан хэрэглэгчид мах шарагч бэлэглэв.
Өдөрлөг хуучнаар ХИД- 2 буюу Наран супермаркетийн байранд нээгдсэн бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Дашрамд сануулахад хүн 120-150 наслах бүрэн боломжтойг эрдэмтэд тогтоожээ. Харин өнөөдөр дэлхий дээр хамгийн урт насладаг орныхон бол япон,  солонгосчууд юм байна. Тэдний урт амьдралын жор нь далайн гаралтай бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэгтэй холбоотой аж. Тухайлбал, дээрх орны иргэдийн дундаж нас 84 байдаг бол хонь,  үхрийн мах хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг монголчуудын хувьд дундаж нас ердөө 60 юм байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж