Үндэсний хэмжээний GPS-ын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Үндэсний хэмжээний GPS-ын нээлт болно

“Оллоо” ХК нь Aяллын Хєтєч буюу
үндэсний хэмжээний GPS-ийг зах зээлд гаргаад байгаа юм.
GPS гэдэг нь
Global Positioning System буюу глобал байрлалын систем нь хиймэл
дагуулын навигацийн систем юм.  АНУ-ын батлан хамгаалах яамнаас сансрын
орбитод газраас 19000 гаруй километр єндєрт байрлуулсан 24 хиймэл
дагуулын тусламжтайгаар байрлал тодорхойлох зориулалттай. Анх цэрэг
дайны зорилгоор ашиглаж байснаа 1980-аад оны vеэс АНУ-ын засгийн газрын
шийдвэрээр иргэний зориулалтаар ашиглахыг зєвшєєрсєн байдаг. GPS-ийн
хиймэл дагуулууд байршлын мэдээллийн дохиог дэлхийд тогтмол илгээж
байдаг. GPS-ийн хvлээн авагчууд нь энэ дохиог хvлээн аваад солбилцол
тодорхойлох гурвалжны аргаар /трингуляц/ хэрэглэгчийн байрлалыг
тооцоолон гаргадаг.
Өндєр нарийвчлал бvхий байршил цаг хугацааны
мэдээллээс гадна хєдєлгєєний хурд, зvг чиг, нэг цэгээс нєгєє цэгт хvрэх
замыг чиглvvлэх, урьдчилан тодорхойлсон обьектийн талаарх мэдээллийг
єгєх зэрэг ач холбогдолтой єндєр технологи юм. Vvнийг амьдралд
нэвтрvvлснээр Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт газрын зураггvйгээр
хэрэгтэй газраа хамгийн дєт, хамгийн оновчтой, замаар саадгvй хvрч очих,
тvvнчлэн Улаанбаатарын гудамж талбай,  гэр хорооллуудад тєєрч
будилахгvй явах нєхцєл бvрдэнэ. Түүнчлэн цаг агаарын ямар ч нєхцєлд
дэлхий даяар 24 цагийн турш ажилладаг. Үйлчилгээ ашигласны тєлбєр
шаардагддаггvй. Машиндаа болон биедээ аваад явах авсаархан гээд олон
давуу талтай.
Єнєє vед GPS нь бvх салбарт тvгээмэл хэрэглэгддэг
болсон. GPS хvлээн авагчтай гар утас, автомашин хvртэл бидний амьдралд
нэвтрээд багагvй хугацаа єнгєрєєд байна. Ийнхvv дэлхийн хєгжилтэй
орнуудад хэрэглээ болоод байгаа энэхvv хэрэгслийг монгол инженерvvд
өөрийн орны хөрсөнд буулгаж Монгол орныг бүхэлд нь хамрах газар зүй,
засаг захиргааны нэгж бүхий газрын зурагтай үндэсний хэмжээнд
хэрэглэгдэх систем бvтээгээд байгаа бєгєєд энэ нь манай залуучууд
технологийн салбарт хоцроогvй, дэлхийд єрсєлдєх хэмжээнд яваагийн тод
илэрхийлж байгаа юм.
Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж