Samuel Dalembert-ийн хүсэл биеллээ.

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Samuel Dalembert-ийн хүсэл биеллээ.

“Филаделфиа 76” баг өөрийн төвийн тоглогч Далембэртийг “Сакраменто Кингс” рүү илгээж, оронд нь Андрес Носиони, Спенсер Хосс нарыг авахаар шийджээ. Далембэрт өнгөрсөн жил талбай дээр тоглож байгаа минутдаа сэтгэл хангалуун бус байсан учир солилцоонд орох тухай яриа гаргаж байсан нь одоо биелэлээ оллоо. Далемберт “Филаделфиа” багийн удаан хугацааны гишүүн нь байсан, гэвч тэр долоон өөр дасгалжуулагчийн нүүр үзсэнээр 2001 оны драфтаас орж ирсэн яг тэр хэвээрээ л одоог хүртэл НБА-д тоглож байна. Түүнд өсөлт хөгжил дэвшил төдийлөн гараагүй. Харин ч одоо бүр ахмад тоглогчийн байр суурилуу шилжих дээрээ тулчихаад байгаа. Өнгөрсөн улиралд 76 баг 25-57 гэсэн багийнхаа бүрэлдэхүүнтэй харьцуулахад байж боломгүй сөрөг амжилтыг үзүүлсэн учир шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзжээ. Гол нь түүний оронд авч байгаа 2 тоглогчийг нэгийг нь туршлага, нөгөөг нь өсөх ирээдүйтэй гэж Филаделфиа авч байгаагаа хэлсэн байна.

76 баг Далембэрт 13 сая долларын сүүлийн жилийн гэрээндээ яваа учраас Сакраменто Кинс түүнийг 1 жил тоглуулаад чөлөөт агент болгох бодолтой байж болох юм. Эсвэл багийн хамгаалалтыг илүүтэй сайжруулах гэсэн ч байж болно. Гол нь Сакраментод туршлагатай хамгаалдаг тоглогч хэрэгтэй байсан нь гарцаагүй. Гэхдээ “Филаделфиа”-гийн менежер Эд Стефанскигийн хувьд солилцоо зөвхөн үүгээр дуусаагүй байж болох. SF байрлал дээр Игуодала, Яанг, Носиони гэсэн 3 тоглогчтой болж байгаа учраас хэн нэг нь өөр багт очих биз. Мөн драфтын номер 2 сонголтоор Эван Турнерийг авах нь гарцаагүй болсон учир үзүүлэлт булаацалдах олон тоглогч хэрэггүй.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж