
Дүүргийн 28 хорооны 946аж ахуйн нэгж байгууллагын 5865, ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7их дээд сургуулийн224, 9 цэцэрлэгийн 157, 67СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400албан хаагч цэвэрлэгээнд оролцжээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийт 112900м2 талбайн 286,8 тн хог болон дагтаршсан цасыг цэвэрлэжээ. Мөн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газраас 73 зам талбайн үйлчлэгч ажиллаж, авто зам болон явган хүний замын 18000м2 талбайн 40 тн цас, мөсийг цэвэрлэсэн байна.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Мэргэжлийн хяналтын хэлтсээс их цэвэрлэгээнд21улсынбайцаагч ажиллажээ. Түүнчлэн62 ажахуйннэгж байгууллага,12 иргэндмэргэжиларгазүйнзөвлөгөөөгч удаа дараа зөрчил гаргасан гурван байгууллагад хуулийндагуу 200 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.