
АНУ-ын тагнуул, дэлхийн бүх тагнуулын байгууллагын адил зөвхөн терроризмтой тэмцэх, Америкийн цэрэг, холбоотнуудыг хамгаалах, түүнчлэн зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэлд цахим мэдээлэл цуглуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг гэж өөрсдийгөө зөвтгөөд байсан билээ.
Харин гар утасны яриаг чагнадаг тухай мэдээлэл цацагдсанаас хойш маш хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан ба иргэд томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж, хувийн мэдээлэлд нь халдахгүй байхыг шаардсан юм.
Т.БИЛГҮҮН