Глен Жонсон “Реал Мадрид” ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Глен Жонсон “Реал Мадрид” ирэх үү?

“Реал Мадрид” багийн шинэ менежер Моуриньо “Ливерпуль” клуб руу хамгаалагч Глен Жонсоныг авах 15 сая паундын саналыг илгээсэн байна. “Интер Милан” багийг өндөр амжилтанд хүргэсэн дасгалжуулагчид одоо Испанийн эзэн хааны багийг шилдэг болгохын тулд баруун жигүүрийн хамгаалагч түүнд хэрэгтэй болсон юм. Үүний нэг нь Глен Жонсон бол нөгөө нь Бразилийн шигшээ багийн Майкон юм. Майконыг тэрээр “Интер Милан” багаас авахыг хүсч байгаа нь нууц биш.

Глен Жонсоны хувьд Моуриньогийн удирдлаган дор өмнө нь “Челси”-д тоглож байсан бөгөөд Португаль эрийг 6 сая паундаар Портсмутад зарж байсан нь 2007 он. Харин Жонсон өнгөрсөн жил 18 саяар “Ливерпульд” ирснээр Английн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн нэг болж чадсан билээ. Нэгэн цагт зарж явуулж байсан тоглогчоо Моуриньо одоо эргүүлээд өндөр үнээр авахыг хүсч байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж