Герман гунигт ой тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Герман гунигт ой тэмдэглэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Fritz Reiss

Пүрэв гаригт германчууд 1953 онд Зөвлөлтийн танкаар дарсан коммунист дэглэмийн эсрэг үймээний ойг дурсан тэмдэглэв. Германы улстөрчид энэ бослогыг дайны улмаас тусгаарлагдсан хоёр орноо нийлүүлэх гэсэн анхны оролдлого байсан гэж дүгнэж байна.
Германы Тээврийн сайд Петер Рамсайер мэдэгдэхдээ бүтэлгүйтсэн тэр хувьсгал нь немц хүмүүст нэгдэн нийлэхийн чухлыг сануулж өгсөн гэжээ.
Зүүн Берлинд эхэлсэн тав хоногийн гудамжны байлдаанд сая гаруй хүмүүс оролцсон бөгөөд тэдний бослогыг дарах үеэр 125 хүн үрэгдэж, 15 мянга гаруй нь баригдан хоригдсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж