В.Путин Элтон Жонд хайртай

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

В.Путин Элтон Жонд хайртай

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дуучин Элтон Жоныг ижил хүйстэн гэдгээс үл хамааран олон сая хүн түүнд хайртай гэж хэлжээ. ТүүнчлэнВладимир Путин  Элтон Жоныг алдартай хөгжимчин хэмээн магтсан гэнэ. Үүгээрээ тэрээроросууд Сочийн өвлийн Олимпын наадмын үеэр ижил хүйстнүүдийг үзэн ядаж, гадуурхахгүй гэдгийг нотлохыг оролдсон аж. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн онд ижил хүйстний эсрэг хууль баталснаас болж хүний эрхийг дэмжигчдийн зүгээс маш их шүүмжлэл хүртсээр байгаа юм.

ОХУ-ын ижил хүйстний эсрэг хуулиас болж олон орны улстөрчидСочи хотноо ирэх хоёрдугаар сарын эхээр болох өвлийн Олимпын наадмыг бойкотлохоо мэдэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж