Мөгөөрсний хорт хавдар Монголд илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Мөгөөрсний хорт хавдар Монголд илэрчээ

Монголд анх удаа мөгөөрсөн эдийн хорт хавдар илэрчээ. И.Энхбат гэгч нь өдгөө  25 настай залуу бөгөөд хоёр жилийн өмнө мотоциклоос унан хоёр хавиргаа бэртээж байжээ. Энхбат нь 2013 оны арванхоёрдугаар сарын 7-нд хавиргаа авахуулахад мөгөөрсөн эдийн хорт хавдар нь нуруу нугас руугаа үсэрхийлсэн байсныг Халдвартын эмнэлгийн эмч нар илрүүлсэн байна.

Тухайн үед Халдвартын эмч нар өвчний голомтыг авч хаясан боловч нуруу нугасанд үсэрхийлсэн хавдар тав хоногийн өмнөөс залууг алхаж чадахгүй болгосон агаад эмчилгээгүй гэртээ байгаа ажээ.

Хөдөө мал малладаг залууг Монголд эмчлэх боломжгүй учир гэртээ өвчин намдаах эмчилгээ хйиж байгаа гэнэ. Түүнийг Солонгос улсын “Сон” эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлхээр болсон бөгөөд эмчилгээний төлбөр 75 сая төгрөг ажээ. Тиймээс түүний эгч И.Бат-Отгон, аав Л.Ичинноров хоёр нь сайхан сэтгэлт ард түмнийхээ дэмжлэгийг авахаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Мэдээж эмчилгээний зардал боломжтой айлд ч хүндхэн тусах зардал тиймээс эгэл амьдралтай малчин залуугийн гэр бүлд энэ зардал хүндээр тусах болжээ. Хэрвээ та бүхэн энэ залууд туслахыг хүсвэл: Хаан банк 5017253640 дансаар өөрийн сэтгэлийн дэмийг илгээгээрэй.



Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж