Сургуулийн хөрөнгийг захирал нь шамшигдуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Сургуулийн хөрөнгийг захирал нь шамшигдуулжээ

Хөдөлмөрийн яамны харьяа Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн багш нар гомдолтой байгаа гэнэ. Тэдний хэлж байгаагаар Хөгжил политехникийн коллежийн захирал Б.Бадрах нь сургуулийн хөрөнгийг удаа дараа хувьдаа завшиж байгаа аж. Баримттай мэдээллээр түүний улсаас шамшигдуулсан хөрөнгө нийтдээ 613 сая 593 мянга 300 төгрөг болох гэнэ.

Б.Бадрах гэдэг энэ  эрхмийн найман удаагийн хэргийг Хөгжлийн политехникийн коллежийн нягтлан М.Өлзийхишиг, монгол хэл уран зохиолын багш Г.Мядагсүрэн, барилга уул уурхайн тэнхимийн эрхлэгч Б.Оюунцэцэг, химийн багш Ж.Хотолбаяр нар баримтаар нотлон өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн байранд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр уг  эрхмийг шүүхэд өгсөн боловч эхний удаа Б.Бадрахын талд шүүхийн шийдвэр гарсан аж. Харин тэдний цуглуулж өгсөн материалыг прокурор цагдаагийн байгууллага авч хэлэлцэхийг хүсэхгүй байгаа бололтой тэдний өгсөн материалыг удаа дараа буцаажээ. Урьд нь хэрэгт холбогдон Б.Бадрахыг албан тушаалаас нь түр түтгэлзүүлээд байсан бөгөөд 2013 оны таван сард түтгэлзүүлээд байсан бол дахин Б.Бадрахыг тус сургуулийн захирлаар дахин томилохоор болсон нь ажилчдын бухимдуулаад байгаа ажээ. Тэрээр ажиллаж байх үедээ үндэслэлгүйгээр хоёр багшийг ажлаас нь халж хоёр хүнийг албан тушаал бууруулсан  юм байна. 

Тус сургуулийн ажилчид захирал Б.Бадрахын асуудлаар  дахин шүүхэд хандаад байгаа бөгөөд үр дүнтэй ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэлж байна.  Хэрвээ шүүхийн байгууллага үнэн зөвийг ялгаж өгөхгүй бол дахин тэмцэнэ гэдгээ ч мөн тэд тун ширүүхэн илэрхийллээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж