&#34Эрдэнэс МГЛ&#34 ХХК-ийн 2013 онд хийсэн томоохон ажлууд

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэс МГЛ&#34 ХХК-ийн 2013 онд хийсэн томоохон ажлууд

“IM Power” компанитай санамж бичиг байгуулав

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын гадаад хэргийн сайд William Hague Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр “Эрдэнэс МГЛ” ХХК болон IM Power компани харилцан ойлголцолын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” ХХК нь “IM Power” ХХК-тай хамтран ажилласанаар “Шивээ овоо” ордын нүүрсний уурхайн хүчин чадал жилд 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болж нэмэгдэх юм.

Компанийн дүрмийг шинэчлэн батлав

Монгол Улсын Засгийн газрын  2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 347 дугаар тогтоолоор компанийн дүрмийг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Эрдэнэс МГЛ” ХХК нь хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа тогтворжуулж өргөтгөх боломж бүрдсэн ба корпорацийн хэлбэрээр ажиллаж эхэллээ.  

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ

Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулан, “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын 51 хувийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр боллоо. “Шивээ-Овоо” ХК-ийн 12,077,191.00 ширхэг, “Багануур” ХК-ийн “15,730.770.00 ширхэг төрийн мэдлийн хувьцааг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ҮЦТТТХТ” ХХК-дэх Төрийн өмчийн хорооны данснаас “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэр дээрх үнэт цаасны дансанд шилжүүлсэнээр төрийн мэдлийн хувьцааг эзэмших буюу төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ.

Дэд бүтцээ өргөжүүлэв

Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, говийн бүсийн эко системийг хамгаалах зорилгоор “Говийн зам” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 245 км хүнд даацын хатуу хучилттай автозам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.    

Мон-Зэс, Мон-Төмөр, Мон-Нүүрс төслүүдийг хэрэгжүүлнэ

Монгол улсын ашигт малтмалын томоохон ордуудаас олборлож буй уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Мон-Зэс, Мон-Төмөр, Мон-Нүүрс төслүүдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр урдчилсан ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ болон холбогдох тооцоо судалгааг хийж гүйцэттгэн ажиллаж байна. Эдгээр төслийн хүрээнд ордоос олборлосон хүдэр, нүүрсийг боловсруулах замаар зэс, молибден, төмөр зэрэг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр болон шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж