Арми самуунт нутгаа хяналтдаа авч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Арми самуунт нутгаа хяналтдаа авч байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Sergei Grits

Киргистаны арми үндэстэн хоорондын мөргөлдөөнд автсан Ош хотын эргэн тойрон хяналтаа тогтоохоор оролдож байна. Ош хот бол Афганистаны хар тамхины наймаачдын бараагаа зөөдөг нэвтрүүлэх цэг бөгөөд тэнд гарсан хүчирхийлэл узбек үндэстнүүдийг үхлээс зугтан гэр орноо орхин дүрвэхэд хүргэлээ.
Одоо хотын эргэн тойрон харуулын цэгүүд босгож, хотод орж гарч байгаа хүмүүсийг хянаж байна. Хотын төв талбайг цэргийнхэн эзэлжээ. Гэсэн ч бүрэн тайван байдлыг тогтоож чадаагүй л байна.
Узбекстаны хил дээр бараг зуугаад мянган узбек цугларсан ба узбекийн тал дүрвэгсдэд туслах нь хүндэрсэн учир хил хаан тэднийг нэвтрүүлэхгүй байна.
"Үндэстний мөргөлдөөн” Киргизийн “Өмнөд нийслэл” гэх хоёр дахь том хот Ош мужийн төвийн 70 хувийг шатаан түймэрджээ. Урьдчилсан тооцоогоор олон нийтийн ба хотын 76 том байгууламжуудыг эргээн засварлан сэргээх боломжгүй болжээ.
НҮБ-ын мэдээгээр наад зах нь 400  мянган хүн дүрвэгч болсон байна. Узбекийн хилээр 75-100 мянган хүн дүрвэн гарсан гэнэ. Өөр 300 мянган хүн гэр орноо орхин зугтсан ч Киргизээс гараагүй байна.
Өнгөрсөн мягмар гаригт Киргизийн түр Засгийн газар мөргөлдөөнөөр амь үрэгдэгсэдийн тоо одоо гараад байгаа албан ёсныхоос хэд дахин илүү байж магадгүй гэлээ. Тусгаар тогтносон орнуудын нэг гишүүн орны тусгай албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо зарласнаас арав дахин их, 1800 хүн болсон гэв. Гэрч нарын яриагаар зөвхөн Ош хотод амь үрэгдсэн узбекүүдийн тоо 2000 болжээ.
Киргизийн эрх баригчид энэ үймээнийг Курманбек Бакиевын хамаатан саднууд зохион байгуулсан гэлээ. Тэд терроризмтай тэмцэж байгаа учир Их Британид баривчлагдсан Максим Бакиевыг шилжүүлэн өгөхийг АНУ ба Их Британиас шаардаад үймээн зохион байгуулагчдын нэг түүнийг өгөхгүй бол Америкийн баазыг нутагтаа байлгах хэрэг байна уу гэсэн асуудал тавиад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж