Ажил олгогчдыг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Ажил олгогчдыг бэлтгэж байна

Өнөөдөр манай улсад  42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна. Харин ажил олгогч буюу аж ахуйн нэгжийн тоо 74 мянга юм. Тэдгээрийн бараг тал хувь нь нэг хүний компани буюу олны нэрлэдгээр “халаасны компаниуд” байдаг. Тэгвэл ажилгүйчүүдийн тоог бууруулах, аж ахуйн нэгжүүдийг амжилттай ажиллуулах гарц нь  ажил олгогчдыг бэлтгэх юм гэж Хөгжлийн шийдэл ТББ-аас мэдээлж байна. Тус байгууллага нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн “Залуусын бизнесийг дэмжих санаачлага”-ыг хэрэгжүүлж эхэлжээ. Сургуулиа төгсөөд хаачихаа мэдэхгүй түр зогсолтод орсон залууст өөрийн бизнесийг эхлүүлэхэд туслах зорилго бүхий уг санаачлагын хүрээнд 60 гаруй залуус хувийн бизнесээ хөгжүүлээд байгаа ажээ.

Шинээр бизнес эрхлэхэд тулгамддаг хүндрэлүүд, түүнийг хэрхэн даван туулах талаар хичээл заахын зэрэгцээ туршлагатай бизнесменүүдийг “ментор” буюу сайн дурын зөвлөхөөр ажиллуулдаг байна. Тус санаачлагаас залууст зориулж тав хоногийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд Хас банктай хамтран Хас банктай хамтран бизнесээ эхэлж буй залууст “Kiva” нэртэй бага хүүтэй, урт хугацаат зээл олгож байгаа гэнэ. “Залуусын бизнесийг дэмжих санаачлага”-ынхан сэтгүүлчидтэй уулзахдаа “Их дээд сургуулийн ширээнээс шинэхэн бизнес рүү зориглон алхаж буй залууст туслахын зэрэгцээ улс эх оронд хамгийн их хэрэгтэй татвараа үнэн зөв төлдөг, олон хүнийг ажлын байраар хангадаг чадварлаг ажил олгогч нарыг бэлтгэж байж улс орон хөгжинө” гэсэн юм. Тиймээс ч ажил олгогч нарт тулгамддаг бүхий л бэрхшээлийн талаар залууст ойлгуулж,сэтгэл зүйн хувьд бэлтгэж байгаагаа мөн хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж