Найман давхар шинэ төрөхтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Найман давхар шинэ төрөхтэй болно

Клиникийн нэгдүгээр амаржих газрын гурван сар үргэлжилсэн их засварын ажил дуусч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн билээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаа хэвийн горимондоо шилжиж,  харъяаллын дагуу эхчүүдээ хүлээн авч эхэлсэн ба одоогийн байдлаар 20 гаруй  эх амаржихаар ирээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон холбогдох албаныхан тус амаржих газраар саатаж, эмнэлгийн засвар, үйл ажиллагаатай албан ёсоор танилцлаа.
Тус эмнэлэгт гурван сарын турш үргэлжилсэн Барилгын засварын ажилд 2.1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд эмнэлгийн нөхцөлд тохирсон сантехник, агааржуулалтын системийг иж бүрнээр нь сольсон учраас дахин бохир халих асуудал гарахгүй гэнэ. Түүнчлэн тус амаржих газрын хойд талын хоёр давхар хуучин барилгад түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэг, эмийн сангуудыг бүгдийг нүүлгэн уг барилгыг нурааж, найман давхар орчин үеийн төрөх эмнэлэг барина хэмээн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ үеэр мэдэгдлээ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж