
Шахра-Корд хотод хийсэн телевизийн нэвтрүүлэгтээ баруун Иранд “хүмүүжилтэй хүүхэд шиг” хандах ёстой. Өгөөш, шийтгэл хоёрт Иран хууртагдахгүй, нэг ч алхам ухрахгүй гэлээ. Чөтгөрийн зан араншин гаргаж, муухай төрхөө харуулж байна гэж тэр барууныг шүүмжлэв. Хэлсэн үгэндээ хүрдэггүйг тэр бас сануулж байна. Тийм ч учраас шийтгэл амсах ёстой гэж тэрээр хэллээ.
Иран л Америкийг “түрэмгий, ардчилсан бус Засгийн газраас нь ангижруулна” гэж тэр хэлжээ. Мөн түүний үзэж байгаагаар АНУ-д чөлөөт хэвлэл ба үгийн эрх чөлөө байхгүй гэнэ. Түүний хэлсэн энэ үг нь Европын холбооны гадаад бодлогын дээд комиссар Кэтри Эштоноос Ираны талын хэлэлцээрийн төлөөлөгч Саед Жалилид ирүүлсэн захидлын хариу нь болов. Үүнээс өмнө Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи тус орныг илүү хүчтэй шинэ цөмийн тогоо бүтээх гэж байгаа хэмээн мэдэгдсэн байлаа. Ираны баруун ба өмнөд, хойд хэсэгт цөмийн шинэ тогоо барин изотоп үйлдвэрлээд хэрэгцээтэй гэх араб орнуудад зарах болно гэж тэр хэлжээ.