Хөгжөөн дэмжигчид нь хятад жүжигчид

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хөгжөөн дэмжигчид нь хятад жүжигчид

БНАСАУ-ын хөлбөмбөгийн багийн Бразилийн шигшээтэй тоглоход хөгжөөн дэмжиж байсан хүмүүс нь хятад жүжигчид гэнэ. Жүжигчдийн үйлчилгээг Хятадын China Sports Management Group компани БНАСАУ-ын Спортын хорооны хүсэлтээр хийж байна хэмээн Испанийн Marca сонинд бичжээ.
Бразилийн багтай тэднийг тоглох үеэр Хятадын 100 орчим жүжигчид цэнгэлдэх хүрээлэнд байжээ. Тэд Хойд Солонгосын тугийг барьж, тэдний багийн хүзүүний алчууртай байжээ. Хойд Солонгосын Спортын хороо хятад жүжигчдэд ДАШТ-ний 1000 орчим тасалбарыг өгсөн байна.
Marca сонинд тэмдэглэснээр Хятадын хөгжөөн дэмжигчид хоёр Солонгосын ба мөн Бразили, Аргентин, Испанийн багуудыг дэмжиж байгаа ажээ.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж