Тариаланчид тарьсан ургацаа өндөр үнээр нийлүүлэх хүсэлтэй байгаа бол гурил үйлдвэрлэгчид аль болох хямд үнээр улаанбуудай худалдан авсан тохиолдолд л гурил хямд байх боломжтой гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Өнгөрсөн жил нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөгт барьсан, үүний тулд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж, гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тариаланчдад нийлүүлсэн буудайн тонн тутамд нь урамшуулал олгосон. 2012 онд тариаланчид буудайгаа тонн-ыг нь 280 мянгаар худалдаж, тушаасан тонн буудай тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал авч байсан юм.
Хэрэв энэ жил тариаланчдын хүсч байгаа шиг буудайн үнээр өсвөл дагаад гурилын үнэ өснө, нөгөө талаараа ОХУ гэх мэт гадаадаас буудай гурил, аль аль нь орж ирж, дотоодын зах зээлийг эзэлвэл тариаланчдад ч, гурил үйлдвэрлэгчдэд ч эрсдэлтэй гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Ийнхүү тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн саналыг сонссон болохоор тун удахгүй буудайн үнийг тогтоохажээ.
2013.09.18