Улстөрчдийн баг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн баг тэргүүлжээ

Урлаг, улстөр, бизнесийн хүрээний олны танил эрхмүүд өчигдөр Спортын төв ордонд хүчний төрлөөр өрсөлдлөө. Пауэрлифтингийн тэмцээнд урлаг, улстөр, бизнесийн гэсэн ангиллаар багууд хоорондоо өрсөлдсөн байна.

Багууд хэвтээ шахалт болон штанктай суултад өрсөлдсөн бөгөөд тэмцээний нийлбэр дүнгээр улстөрчдийн баг тэргүүлсэн байна.

Хэвтээ шахалтын төрөлд УДЭТ-ын жүжигчин, Г.Эрдэнэбилэг 180 кг шахаж тэргүүлсэн бол ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 175 кг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга 160 кг шахаж удаалжээ.

Харин штанктай суултад Ч.Сайханбилэг тэргүүлж, бизнесмэн Батдорж, дуучин Д.Болд нар удаалсан байна. Харин хоёр төрлийн нийлбэр дүнгээр ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүлж, бизнессмэн Батдорж, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнбилэг нар удаалав.

Багийн дүнгээр улстөрчдийн баг гурван медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол урлаг соёл (нэг алт, нэг хүрэл), бизнессмэн багууд (нэг мөнгө) удаалсан байна.












Гэрэл зургийг Б.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж