“Нарантуул”-руу буухиа автобусаар үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-руу буухиа автобусаар үйлчилж байна

Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд  нийслэлийн Тээврийн газраас амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10.00-17.00 цагийн хооронд том оврын автобус үйлчилгээнд гаргахаар болсон.

Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцаж байна. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж