Британи хөвгүүн Өмнөд туйлд хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Британи хөвгүүн Өмнөд туйлд хүрэв

Британийн 16 хүү Льюис Кларк Өмнөд туйлд хүрсэн хамгийн залуу хүн гэдгээр Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдэж магадгүй болов. Тэрээр одоо үүнийхээ баримтыг бүрдүүлэх ёстой аж.

Льюис -50 градусын хүйтэнд 200 км/цагийн хурдтай өдөрт найман цаг цанаар явсаар 48 хоногийн дотор Өмнөд туйлд хүрчээ.
 
Льюис Кларк энэхүү амжилтад хүрэхийн тулд бэлтгэлээ Норвеги, Гренландад хийжээ. Түүнийг туйл судлаач дагалдан явсан ба тэд 1130 км замыг туулан туйлд хүрсэн байна.

"Хэцүү байна гэдгийг би мэдэж байсан. Үнэн хэрэгтээ маш хэцүүг би төсөөлөөгүй" гэж тэр өгүүлжээ. Льюс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд 16 нас хүрснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа туйлын зүг замд гарч, ийнхүү амжилттай хүрсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж